ТАА

Хэрхэн холбоо барих жагсаалтад орох вэ?

Та цааш тусламж, мэдээлэл авах, үнэлгээ өгөх эсвэл гомдол мэдүүлэхийн тулд тусгай дэмжлэгийн багтай холбогдож болно. Манай дэмжлэгийн багийг эндээс олоорой: https://www.getcontact.com/send-report

Getcontact хэрхэн мэдээлэл ашигладаг вэ?

Та Getcontact хэрхэн болон ямар зорилгоор мэдээллийг ашигладаг талаарх бүтэн тодруулгыг манай Нууцлалын Мэдэгдлээс олж болно [https://www.getcontact.com/privacy]. Гэхдээ гол зүйлсийг доорх байдлаар хураангуйлж болно;

- Үйлчилгээгээ сайжруулах, боловсруулах, шинжлэх, илгээхийн тулд.

- Залилангийн эсрэг хамгаалах зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэхийн тулд хуурамч дуудлагыг олж хуулийн дагуу шалгалт хийхэд шаардлагатай тохиолдолд тодруулгаар хангах.

- Getcontact болон хэрэглэгчдийнхээ эрх болон аюулгүй байдлыг хангахын тулд хуурамч дуудлага болон хүсээгүй дуудлагыг илрүүлэх.

- Статистик болон анализийн зорилгоор нууцласан цогц мэдээллийг ашиглан тайлан гаргах.

Getcontact миний хаягийн номны мэдээллийг нийтэд нээлттэй болгодог уу? Эсвэл хайх боломжтой болгодог уу?

Үгүй ээ, таны хаягийн номны жагсаалтуудыг хайхад гарч ирэх болон олон нийтэд ил болгодоггүй. Та манай удирдлагаас баталгаажуулалт хийхээр дугаар хайхад эсвэл жагсаалтын нүүр хуудсыг үзэхэд дугаар болон Getcontact нүүр хуудас зөвхөн манай удирдлагын үйлчилгээний хүрээнд хайгдах боломжтой. Getcontact нь өөрийн тодорхой хуулийн дагуух зорилгоос гадуур хаягийн номын мэдээллийг боловсруулах эсвэл байрлуулах техникийн болон үйлдлийн багтаамж эзэмшдэггүй.

Би өөрийнхөө утасны дугаарыг Getcontact лавлахаас хасаж болох уу?

Тийм ээ. Та дараах үйлдлийн дагуу маш амархан өөрийн дугаараа жагсаалтаас гаргаж болно: Нууцлалын Менежмент > Харагдах Тохиргоо

Би өөрийнхөө мэдээллийг Getcontact-аас бүр мөсөн хасаж болох уу?

Тийм ээ, мэдээж. Танай улсад боломжтой бол манай Нууцлалын Менежментийн Төвөөр дамжуулан нүүр хуудсан дээрх бүх мэдээллээ устгах боломжтой. https://www.getcontact.com/manage. Нэгэнт мэдээлэл болон хаягаа устгасан бол та цаашид Getcontact үйлчилгээг авч давуу талыг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

Таг гэж юу вэ? Хэрхэн таг нэмэх вэ?

Таг бол Getcontact хэрэглэгчид бусад хэрэглэгчдээс нэмсэн мэдээлэл (хоч, нэр гэхчлэн.) юм. Эдгээр тагууд нь хэрэглэгчээр зохицуулагдаж болно.

Та өөр хэрэглэгчийн нүүр хуудсан дээрээс олдох "Таг Нэмэх" гэсэн хэсгээс бусад Getcontact хэрэглэгдэд таг нэмж болно. Та энэ үйлдлийг апп-д бүртгүүлэхдээ болон "Хурдан Таг Нэмэх" цэснээс гүйцэтгэж болно.

Би өөртөө таг нэмж болох уу?

Getcontact нийгэмлэгийн стандартын дагуу та зөвхөн бусад хэрэглэгчдэд таг нэмж болно; гэхдээ та өөрийн тагаа зохицуулж болно.

Миний нүүр хуудас дээр хэн таг нэмсэн талаар харж болох уу?

Бид хүчирхийлэлтэй тагаас сэргийлэхийн тулд үргэлж сайжруулдаг шүүлтийн систем байдаг. Өөрсдийн алгоритм илүү сайжруулахын тулд бид таныг хүчирхийлэлтэй болон тохиромжгүй тагийг мэдээлэхийг хүсэж байна. Энэ нь бидний технологийг сайжруулахад туслах болно.

Хэрхэн өөрийн тагийг зохицуулах болон устгах вэ?

Апп дээрх таны хаягтай холбоотой таг бүр таниар эсвэл манай Нууцлалын Менежментийн Төв харах, зохицуулах эсвэл устгах боломжтой. (https://www.getcontact.com/manage)

Хэрхэн Getcontact-д ашиглаж буй өөрийн имэйл хаягаа өөрчлөх вэ?

Та доод талын цэсээс "Нүүр Хуудас Харах" хэсгийн "Бусад" хэсэг рүү орж имэйл хаягаа солих боломжтой.

Хэрхэн өөрийн утасны дугаарыг жагсаалт дээр харагдахгүй болгох вэ?

Та дараах линкээр өөрийн харагдах байдлыг сонгох боломжтой: https://www.getcontact.com/manage

Манай серверүүд дээр өөрчлөлт орох хүртэл 48 цаг авах болохыг анхаарна уу.

Getcontact нүүр хуудас дээр өөр дугаар нэмж болох уу?

Таны Getcontact нүүр хуудас зөвхөн нэг утасны дугаартай байх боломжтой.

Хэрхэн Getcontact дээрх нүүр хуудасны нэрээ өөрчлөх вэ?

Та тохиргоо цонхны доор маягт дээр өөрийн нүүр хуудаснаасаа харагдах нэрээ өөрчилж болно. Өөрчлөхдөө таны өөрчилсөн нүүр хуудасны нэр хайлтын үр дүн дээрх эрэмбэ пээр өөрчлөгдөх болно.

Найдвартай Байдлын Оноо гэж юу вэ?

Найдвартай Байдлын Оноо нь гар утасны залилантай тэмцэхийн тулд Getcontact инженерүүдээр хөгжүүлэгдсэн онцгой анализийн техник юм. Найдвартай Байдлын Оноо нь 1 -ээс 10 оноогоор тооцогддог.

Найдвартай Байдлын Оноо хэрхэн үйлчилдэг вэ?

Бид дараах хэд хэдэн алгоритмуудыг нийлүүлж Найдвартай Байдлын Оноог тооцоолдог

утасны дугаарын талаарх бусдын хариу үйлдэл

утасны дугаар дээрх хуурамч дуудлагын үйл ажиллагаа.

Мөн тухайн дугаарын Найдвартай Байдлын Оноог AI технологиор олон төрлийн алгоритмаар тооцоолж болно.

Найдвартай Байдлын Оноонд бүхэлд нь итгэж болох уу?

Үгүй! Getcontact зүгээр л тооцоолдог ба эдгээр оноонууд нь ямар нэгэн холбоо байхгүй.

Миний үнэгүй хэрэглээний эрх хэзээ шинэчлэгдэх вэ?

Таны хязгаарууд сар бүрийн эхний өдөр шинэчлэгдэнэ. Үлдсэн хязгаараа шалгахын тулд та дараах алхмыг дагахад болно: Бусад > Дагалтууд > Дагалтын Мэдээлэл.

Нэг удаагийн 'OTP' нууц үг яагаад хэрэгтэй байдаг вэ?

Манай хэрэглэгчийн баталгаажуулалтын процесс нь Getcontact нүүр хуудсын жагсаалтын дугаарын хууль ёсны өмчлөгчөөр батлагдсан этгээдэд зөвхөн эрх олгогдохоор хөгжүүлсэн. Баталгаажуулалтын процессын хэсгээр хаягийнхаа тохиргоонд болон Нууцлалын Менежмент Төв рүү орж болох нэг удаагийн нууц үг болох "OTP" үүсгэх хүсэлт гаргадаг. (https://www.getcontact.com/manage)

Нэрээр хайж болох уу?

Getcontact залгаж буй хүмүүсийг зөвхөн утасны дугаараар таньдаг. Харамсалтай нь нэрээр хайх боломжгүй болно.

Бүх дуудлага дээр яагаад залгасан хүний мэдээлэл харагдахгүй байна вэ?

Getcontact нь хэрэглэгчдийнхээ нууцлалд хамгийн их санаа тавьдаг. Бид нийтэд харагдахыг хүсэхгүй байгаа хэрэглэгчийн дугаарыг таниулах үйлдлийг хийх боломжгүй.

Би iPhone гар утас барьдаг. Яагаад залгаж байгаа хүний мэдээлэл харагдахгүй байгаа юм бол?

iOS төхөөрөмжүүдэд хуурамч дуудлагаар тодорхойлогдсон дуудлагууд л таниулагддаг. Андроид төхөөрөмжүүдэд тохиргоо хийгддэг. Дуудлагыг танихгүй байгаа тохиолдолд апп дээр шаардлагатай зөвшөөрлүүд авах болно. Та аппликэйшн дээр зөвшөөрөл олгож эсвэл гар утсан дээрх тохиргоогоор дамжуулан тохируулснаар энэ тохиргоог идэвхжүүлж болно.

Хэн миний дугаарыг хайсныг мэдэж болох уу?

Үгүй! Зөвхөн Premium хэрэглэгчид хэдэн удаа болон ямар өдөр таны дугаарыг хайсантай холбоотой хязгаарлагдсан мэдээллээр хангагддаг. Та нарийвчлан тагийг тань үзсэн талаар харж болно. Гэхдээ энэ мэдээллийг авахын тулд таны тагийг үзсэн хүмүүс тохиргоон дээрээсээ "Хувийн Горим" унтраасан байх шаардлагатай. Хэрвээ "Хувийн Горим" тохиргоо асаалттай байх тохиолдолд тухайн хүнийг "Нэргүй" гэж харагдах болно.

Мэдэгдэхгүй дугаарууд яагаад тодорхойлогдохгүй байна вэ?

Үл мэдэгдэх залгасан хүн нь GSM оператороор удирдуулдаг. Дугаар нь Getcontact танихад үл мэдэгдэх байж болохгүй.

Дуудлага/Хайлтын түүхээ хэрхэн устгах вэ?

Хэрэв та iOS төхөөрөмж хэрэглэдэг бол;

Та Хайх цэс дээрх "Бүгдийг Цэвэрлэх" товч дээр дарж бүх түүхээ цэвэрлэж болно.

Хэрэв та Андроид төхөөрөмж хэрэглэдэг бол;

Та дээд цэс дээрх "Цэвэрлэх" товчийг дарж түүхээ цэвэрлэж болно. Дуудлагын жагсаалтаа цэвэрлэхийн тулд та утсан дээрх дуудлагын түүхээ мөн устгах ёстой болохыг санаарай.

Getcontact төлбөртэй аппликэйшн үү?

Та Getcontact-ийг үнэгүй ашиглаж болно. Бид танд илүү их хязгаартай, тодорхой тохиргоонуудтай өөр төрлүүдийн дагалтыг санал болгож байна. Дагалтын саналууд болон үнэ нь улс бүрт өөр байдаг. Хэрэв Premium танай улсад хэрэглэх боломжтой байвал та Нүүр хуудасны хуудас дээрээс Premium саналыг шалгаж болно.

Өөрийнхөө дугаарыг сольж болох уу?

Getcontact хаяг дээрх дугаараа өөрчлөх боломжгүй. Хэрэв таны одоогийн Getcontact дугаар цааш ашиглагдах боломжгүй болсон бөгөөд өөр дугаартай болсон бол одоогийн дагалтаа цуцлаад аппаас гарахад болно. Тэгээд та шинэ дугаартаа шин хаяг үүсгэж болно. Бид таныг Premium subscription зэрэг эрхүүдээ (жишээлбэл: шинэ дугаартаа) шилжүүлэхдээ дараах аргаар шилжүүлэхийг зөвлөж байна:

- Хэрэв Premium тооцоогоо Apple Store-оор хийсэн бол та Premium дагалтын эрхүүдээ апп дээрх Premium хуудас дээрх "Худалдан авалтаа сэргээх" товчин дээр дарж шинэ дугаартаа шилжүүлнэ. Хэрэв та тооцоо дууссаны дараа эрхээ алдсан бол та Premium эрхээ бас алдах болно.

- Хэрэв тооцоо кредит карт эсвэл мобайл оператороор хийгдсэн бол support@getcontact.com рүү хандаж бидэнтэй холбогдоно уу. Getcontact мэргэжилтэн таны байдлыг судалж үзээд таны шинэ дугаар руу худалдан авалтыг шилжүүлэх болно. Эдгээр тохиолдлуудад худалдан авалтууд нь өмнөх дугаарт ашиглагдах боломжгүй болохыг анхаарна уу.

Багцууд дагах нь ямар давуу талуудтай вэ?

Манай хамгийн сүүлийн дагалтын багцууд болон тохиргоог үзэх бол https://premium.getcontact.com/ рүү орж үзнэ үү.

Дагалтаа хэрхэн эхлүүлэх вэ?

Getcontact дагалтын багцуудыг доод цэсний "Бусад" хэсгийн "Getcontact Premium"-ээс олоод хүссэнээ эхлүүлж болно.

Та дараах линкээр орж кредит карт эсвэл мобайл оператороор худалдан авалтаа хийж болно: https://premium.getcontact.com/ Getcontact Premium нь таны байгаа газар нутгаас хамаарна гэдгийг санаарай.

Үлдсэн хязгаараа хэрхэн мэдэх вэ?

Та дараах үйлдлийн дагуу үлдсэн хязгаараа шалгаж болно: Бусад > Дагалтын Мэдээлэл.

Хэрхэн дугаар блоклож, хуурамч гэж мэдүүлэх вэ?

Дугаар хайхад гарч ирэх "Мэдүүлэх" товч харагдах ба та өмнө нь тодорхойлсон төрлүүдэд блоклож эсвэл мэдүүлж болно.

- Хэрэв та зөвхөн дугаар мэдүүлэх бол дараагийн удаа ХУУРАМЧ ДУУДЛАГА гэж харагдах болно.

- Хэрэв та дугаар блоклож, мэдүүлэх бол энэ дугаараас дахин дуудлага ирэхгүй болно.

Миний нүүр хуудастай холбоотой Getcontact мэдээллийн хуулбарыг авах хүсэлт гаргаж болох уу?

Тийм ээ, мэдээж. Манайд өөрийнхөө бүх мэдээллийг уншиж болохуйц форматаар хуулбарыг татаж авах боломжтой мэдээллийн зөөврийн чанартай тохиргоог бий болгосон. Хуулбар авах хүсэлт гаргахын тулд Нууцлалын Менежмент Төв рүү холбогдоно уу https://www.getcontact.com/manage

Хэрхэн хуурамч дуудлагаас өөрийгөө хамгаалах вэ?

Хэрэв та iOS төхөөрөмж хэрэглэдэг бол;

Getcontact-ийн доод цэсний "Хамгаалалтыг Асаах" товчийг дарснаар та зааварт гарсанчлан хуурамч дуудлагаас хамгаалах хамгаалалтыг идэвхжүүлнэ.

Энэ үйлдлийн дараа, Хуурамч Дуудлагын цонхыг доош гүйлгэж "Хуурамч Дуудлагын Тохиргоо" дахь "Тохиргоо өөрчлөх" дээр дарж та "Бүх хуурамч дуудлагыг блоклох" and "Хуурамч болон залилангийн дуудлагуудад анхааруулга үзүүлэх" гэсэн хоёр сонголтын нэгийг сонгож болно.

Хэрэв та Андроид төхөөрөмж хэрэглэдэг бол;

Та хоёр аргаа хуурамч дуудлагын хамгаалалтыг идэвхжүүлж болно:

- Та апп суулгахдаа зөвшөөрөл олгосон бол хуурамч дуудлагын хамгаалалт идэвхжинэ.

-Зөвшөөрөөгүй тохиолдолд та доод цэснээс орж болох "ХУУРАМЧ ДУУДЛАГА" цонх руу орж "Enable Protection" цэс дээрх зааварт заасанчлан хуурамч дуудлагын хамгаалалтыг идэвхжүүлж болно.

Энэ үйлдлийн дараа, Хуурамч дуудлагын цонхыг доош гүйлгэж "Хуурамч Дуудлагын Тохиргоо" дахь "Тохиргоо өөрчлөх" дээр дарж та "Бүх хуурамч дуудлагыг блоклох" and "Хуурамч болон залилангийн дуудлагуудад анхааруулга үзүүлэх" гэсэн хоёр сонголтын нэгийг сонгож болно.

Миний дуудлагын номыг Getcontact ашиглаж буй бусад хүмүүс хайх боломжтой болох уу?

Таны утасны номын жагсаалт нь Getcontact дээр хайгдаж болох эсвэл нийтэд нээлттэй болгодоггүй. Таны утасны номын жагсаалт руу нэвтрэх зөвшөөрөл хэрэгтэй байдаг бөгөөд таны зөвшөөрлийг авсан тохиолдолд зөвхөн тодорхой зорилгоор ашиглах болно. Бидний зүгээс өөрсдийн үйлчилгээгээ сайжруулах эсвэл зөвшөөрөл болон маягтын процессын зөвшөөрөлд тайлбарлагдах онцгой тохиргоог оруулах зорилгоор таны утасны номын жагсаалтад нэвтрэх хүсэлт гаргаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Нууцлалын Мэдэгдэл рүү https://www.getcontact.com/privacy орж авна уу.

Би санамсаргүй нэг дугаарыг хуурамч гэж тэмдэглэчихлээ. Үүнийг хэрхэн засах вэ?

Таныг дугаар хайсны дараа дэлгэцэн дээр гарч ирэх "Блокоос гаргах” товчийг ашиглан дугаарыг блокоос гаргаж, хуурамч дугаарын жагсаалтаас гаргаж болно.

Доод цэс дээрх "Хуурамч дуудлага” дээр дараад хуудсыг доош гүйлгэхэд "Хуурамч Дуудлагын Тохиргоо”-ноос "Блок Жагсаалт” руу орж болох ба хуурамч дуудлагын жагсаалтаас дугаарыг зүүн тийш гулгуулж хуурамч дуудлага гэж тэмдэглэсэн дугаарыг устгаж болно."

Миний утасны дугаар хуурамч дугаарын жагсаалтад орсон байна.

Getcontact нь дээд түвшний алгоритмаар дугаарыг хуурамч дуудлага гэж тодорхойлдог. Хэрэв таны дугаар хуурамч дуудлага гэж буруу жагсаагдсан бол support@getcontact.com холбогдоно уу. Таны дугаарыг Getcontact мэргэжилтэн судлах болно. Бид хуурамч дуудлагын шүүлтүүрт орсон дугаарт тань ямар нэгэн өөрчлөлт оруулах эсвэл тэндээс устгах зэрэг ямар нэгэн өөрчлөлт гаргахыг амлахгүй.

Утасны дугаар хэрхэн хуурамч дугаараар бүртгэгдэх вэ?

Хуурамч дуудлагыг илрүүлэгч нь таны аюулгүй байдлыг хамгийн дээд зэрэгт хамгаалдаг онцгой алгоритмаар хөгжүүлэгдсэн байдаг. Getcontact нь сая сая хэрэглэгчдийнхээ хариуг шалгаж тухайн дуудлага нь хуурамч эсвэл үгүй гэдгийг шийддэг. Бид энэ чиглэлийн өөрсдийн технологио өдөр бүр сайжруулахаар ажиллах болно.

Би асуудал мэдүүлж болох уу?

Бид таны хариуг нээлттэй хүлээж авдаг бөгөөд таныг дэмжих тохиолдолд л манай үйлчилгээ үргэлжлэх боломжтой тул бидэнтэй холбогдохдоо бүү эргэлзээрэй.

Та аппаас Тусламж > Бидэнтэй холбогдох хэсгийг ашиглаж болно.

Та дараах линкээр алдааг мэдээллэж болно: https://www.getcontact.com/send-report

Имэйл: support@getcontact.com

Та имэйлээр хариу үзүүлэхдээ холбогдолтой мэдээллийг өгөхөө бүү мартаарай!

Утасны дугаар:

Одоогийн улс:

Платформ (Aндройд, IOS, Веб):

Апп хувилбар:

Агуулга:

5001 алдааны код гэж юу вэ?

Getcontact-ийн сервертэй холбоотойгоор түр хугацааны асуудал үүссэнтэй холбоотойгоор танд энэ алдаа гарч ирж байж болзошгүй юм. Аппаас гарсны дараа хэсэг хугацаанд хүлээж байгаад дараа дахин оролдож болно. Хэрэв асуудал арилахгүй бол Хэрэглэгчийн дэмжлэгтэй холбогдоно уу.

5003 алдааны код гэж юу вэ?

Энэ алдааны код гарч ирэх хэд хэдэн шалтгаан байж болно. Та апп ашиглахдаа идэвхтэй интернет холболттой байх шаардлагатай. Интернет холболтоо шалгана уу. Энэ асуудал нь засгийн газраас танилцуулсан зарим IP эсвэл домайнуудын холболтын хязгаарлалттай холбоотой асуудал үүссэн байж магадгүй юм. Хэрэв асуудал арилахгүй бол Хэрэглэгчийн дэмжлэгтэй холбогдоно уу.

Би цахим захиалгаа хэрхэн зохицуулах вэ?

Та өөрийн худалдан авалт хийсэн холбоосыг ашиглан зохицуулалт хийх боломжтой.

Google Play Store-оор хийгдсэн захиалга нь: Дараах холбоосоор бүртгэл хийж , Меню > Захиалга холбоосоор тохиргооны функц-уур шилжих юм. https://play.google.com/store/account/subscriptions

Apple Store-оор хийгдсэн захиалга нь: Дараах холбоосоор бүртгэл хийснээр https://support.apple.com/en-us/HT202039

тохиргооны функц-уур "Өөрийн захиалгийг зохицуулах" холбоосоор шилжих юм.

Вебсайт-аар хийгдсэн захиалга нь:

Дараах холбоосоор бүртгэл хийснээр

https://premium.getcontact.com

захиалга тус бүр нь доорх зааврын дагуу тохиргооны цэсүүр шилжих юм.


"Профиль хуудас > Төлбөр ба Захиалга > Захиалсан багцуудыг зохицуулах"

Төлбөр төлөгдсөн үйлчилгээний хүчинтэй хугацаа үйлчилгээний захиалгыг цуцлахтай үл харгалзан хүчинтэй байхыг анхааран уу. Үйлчилгээг цуцлах тохиолдолд өмнөх саруудад хийгдсэн үйлчилгээний төлбөр буцаан олгогдохгүй ба одоо хүчинтэй байгаа гэрээг цуцлах нь мөн адил үйлчилгээний үлдсэн хугацааны төлбөр буцаан олгогдохгүй болхыг анхаарна уу.